Jump to content

Александриа хотын номын сан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Номын санг төсөөлж зурсан уран зураг.

Александиа хотын Номын сан буюу Александрина номын сан (латин. Bibliotheca Alexandrina, араб. مكتبة الإسكندرية‎, DMG Maktabat al-Iskandarīyah) мөн Александриа хотын Шинэ Номын сан гэж орчин үед нэрэлдэг. Дундад тэнгисийн эрэг дээрх Египтын Александриа хотод орших номын сан бөгөөд соёлын төв юм.

Энэхүү номын сан нь эртний үед үгүй болсон тул Александрын номын санг хуучин байсан газар дээр баригдсан байна.

Александриа дахь бүх нийтийн номын сан байгуулах санааг тус хотод амьдарч байсан Афины цөлөгдсөн төрийн зүтгэлтэн Фалерумын Деметриус Птолемей I Сотерт санал болгосон гэж таамгалдаг, тэр номын сангийн төлөвлөгөөг гаргасан байж магадгүй ч номын сан өөрөө баригдаагүй байж магадгүй юм. Түүний хүү Птолемей II Филадельфийн хаанчлал хүртэл Номын сан нь Птолемейын хаадын түрэмгий, сайн санхүүжүүлсэн бичвэр олж авах бодлогоос шалтгаалж олон тооны папирус гүйлгээг хурдан олж авсан байна. Тухайн үед яг хэдийг нь хадгалсан нь тодорхойгүй ч дээд тал нь 40,000-400,000 байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг.

МЭӨ 3-р зууны туршид Номын сангийн дарга нь уламжлал ёсоор хаан ширээг залгамжлагчийн багш байсан ажээ. Ром эзэнт улс Египетийг эзлэн авсны дараа номын сан шинэ засаг захиргааны хувьд өндөр ач холбогдол өгч МЭ 3-р зууны эхэн үе хүртэл хадгалсан байна.