Вера Крепкина
| ||||||||||||||||||||||
|
Вера Самуиловна Крепкина (Калашникова, Орос: Вера Самуиловна Крепкина (Калашникова), 1933 оны 4 сарын 16-нд төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын хөнгөн атлетикч, Ромын олимпын аварга юм.
Тэрээр Киров мужийн Котельнич хотод төрж, Вологда, хожим Киевийн Локомотив клубт бэлтгэл хийж байв.
Крепкина анх 19 настайдаа Хельсинкийн олимпод оролцож, 100 метрийн гүйлтийн төрөлд хагас шигшээ уралдаанд 5-р байр эзлэн хасагдсан бол 4х100 метрийн буухиа гүйлтэд түүний багтсан Зөвлөлтийн баг Их Британийн багаас 0.1 секунд хоцрон 4-т орсон байна.
1954 онд Швейцарын Берн хотод зохиогдсон Европын АШТ-д оролцож, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль зүүв.
1956 оны Мельбурны олимпод оролцсон 2 төрөлдөө өмнөх олимптой яг ижилхэн амжилт үзүүлжээ.
1958 оны Европын АШТ Стокхольмд болоход 100 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Ингэхдээ түрүүлсэн Их Британийн Хеатер Армитажтай адилхан 11.8 секундын амжилт үзүүлсэн аж. Түүнчлэн 4х100 метрийн буухиа гүйлтэд багийн нөхдийн хамт дахин түрүүлжээ.
1960 оны Ромын олимпод эхлээд 100 метрийн гүйлтийн төрөлд оролцож, хагас шигшээ уралдаанд 6-р байр эзлэн, шигшээд шалгарч чадсангүй. Харин ойрын зайн гүйлтийн төрлөөр мэргэшсэн тэрээр уртын харайлтын төрөлд оролцож, 6 метр 37 сантиметр харайн, олимпын дээд амжилт тогтоон түрүүлсэн нь хэний ч санаанд оромгүй явдал болов. Ингэхдээ өмнөх олимпын аварга Польшийн Элзбиета Кресинска болон дэлхийн дээд амжилтын эзэн Германы Хилдрун Клаус нарыг ялж түрүүлжээ. Мөн 4х100 метрийн буухиа гүйлтэд "уламжлал ёсоор" 4-р байр эзэлсэн байна.
Олимпоос харьж ирээд Лениний одонгоор шагнуулжээ.
Хувийн дээд амжилт
[засварлах | кодоор засварлах]- 100м - 11.3 сек (1958)
- 200м - 23.9 сек (1958)
- Уртын харайлт - 6м 37см (1960)
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Уртын харайлтын олимпын аварга
- 4х100 метрийн буухиа гүйлтийн европын аварга
- ЗХУ-ын хөнгөн атлетикийн улсын аварга
- ЗХУ-ын 100 метрийн гүйгч
- ЗХУ-ын 200 метрийн гүйгч
- ЗХУ-ын 4х100 метрийн буухиа гүйгч
- ЗХУ-ын уртын харайгч
- ЗХУ-ын олимпын аварга
- ЗХУ-ын олимпын оролцогч
- 1952 оны зуны олимпод оролцогч
- 1956 оны зуны олимпод оролцогч
- 1960 оны зуны олимпод оролцогч
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1933 онд төрсөн