Jump to content

Гэдэсний микро организм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гэдэсний микро организм нь амьтдын хоол боловсруулах системд амьдардаг бичил биетүүдээс бүрэлдэн тогтдог. Энэ нь хүний микробиомын хамгийн том нөөц юм.

Хүний бие ойролцоогоор 100 их наяд бичил биетээс тогтдог ба гэдэсний бичил биетүүд нь эсийн тооноос 10 дахин их байдаг. Эдгээр бактерийн метаболик үйл ажиллагаа нь зарим нэг эрхтэнийхтэй ижил төсөөтэй байдаг тул зарим хүмүүс гэдэсний микро организмыг 'мартагдсан эрхтэн' гэж нэрлэдэг.Эдгээр гэдэсний микро организм нь хүний геномоос 100 дахин олон генийг агуулдаг гэж ойролцоогоор тооцоолжээ.

Бактери нь бүдүүн гэдэсний ихэнхийг эзэлдэг ба хатаасан ялгадасны 60 хүртэлх хувийг эзэлдэг. Гэдсэнд 300-аас 1000 өөр төрлийн бактери амьдардаг бөгөөд ихэнх тооцооллоор энэ нь ойролцоогоор 500 орчим байдаг гэж тооцоолсон.Гэсэн хэдий ч эдгээрийн 99% нь 30 эсвэл 40 төрлийн бактериас бүрддэг байх магадлалтай. Мөөгөнцөр ба протозоа мөн гэдэсний микро организмын нэг хэсэг болдог боловч тэдгээрийн үйл ажиллагааны талаар бага мэдэгдэж байна.

Судалгаанаас харахад гэдэсний микро организм ба хүний харилцаа нь зөвхөн хамтран амьдрах (хор хөнөөлгүй зэрэгцэн оршин тогтнох) төдийгүй симбиотик харилцаа юм. Хэдийгээр хүмүүс гэдэсний микро организмгүйгээр амьдарч чадах боловч бичил биетүүд нь ашиглагдаагүй энергийн субстратыг исгэх, дархлааны системийг сургах, хор хөнөөлтэй өвчин үүсгэгч бактерийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, гэдэсний хөгжлийг зохицуулах аминдэмүүд (жишээ нь биотин ба витамин К) үйлдвэрлэх, өөх тос хадгалахыг чиглүүлэх гормонуудыг гаргах зэрэг олон ашигтай үүрэг гүйцэтгэдэг.