Нарны хавтан
Нарны хавтан нь нарны туяаг шингээж цахилгаан ба дулааныг хүний хэрэглээнд ялгаж авахад зориулсан төхөөрөмж юм.
Нарны зайн хавтан нь 6х10-ийн тоотой нарны зайг багтаасан голдуу 100-365 ваттын тогтмол гүйдлийг гаргах зориулалттай байдаг. Нарны зайн хавтангийн АҮК нь 16% байдаг сүүлийн үеийн зарим худалдаанд байгаа хавтангийн АҮК 22-24%-д хүрсэн. Нэг ширхэг хавтан зөвхөн хязгаарлагдмал эрчим хүчийг хангадаг тиймээс хэд хэдэн хавтангаар илүү бодитой хэрэглээ хангах эрчим хүчний үүсгүүрийг байгуулдаг. Нарны эрчим хүч бүр унасаар байна энэ нь байгальд хоргүй сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх дэлхий даяар өрнөж буй Ногоон бодлогтой холбоотой юм.
Нарны дулааны хавтан нь нарны битүү хавтанд олон тооны метал хоолойг байрлуулж усыг эсвэл агаарыг нарны туяаны дулаанаар өндөр халсан халуун орчинд халааж хүний хэрэглээг дулаан ус ба агаараар хангах маш энгийн зарчимаар ажилладаг төхөөрөмж юм.