Рамадан
- Исламын тооллын Рамадан сарын талаар эндээс уншина уу
Рамадан (араб. رمضان) — мусульман буюу лалын шашины хуанлигийн (сарны тоололтой) 9 дүгээр сарын нэр юм. Энэ сарын турш мусульман шашин шүтэгчид өглөө нар мандсанаас хойш бөгөөд нар жаргатал мацаг барьдаг. Уг сарын эцэст Ураза баярам тэмдэглэж уг сар дуусдаг байна. Сарын турш мацаг барьсанаар тус шашин шүтэгчид нүглээ наминчилж сайн сайхныг аривжуулна гэж үздэг байна.
Рамадан гэж араб хэлээр “аагим халуун”, “халуун” гэсэн үг юм. Гэвч Рамадан сар заримдаа өвлийн цагт болдог талтай, учир нь мусульман буюу лалын хуанли бол сарны тооллоор явдаг тул бидний хэргэлдэг нарны тооллоос 10,875 өдрөөр бага буюу цөөн байдаг юм.
2018 онд Рамадан 5 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 14-ний хооронд таарч байгаа юм байна.
Энэ хугацаанд мусульман шашинтнууд өдрийн цагаар мацаг барих гэдэг нь хоол идэж, ус ууж болдоггүйгээс гадна өдрийн гэрэлтэй цагаар эр эмийн харилцаанд орох, тамхи татах, архи уух, зуугаа цэнгэл хөөх ёсгүй ажээ.