A Sky Full of Stars
"A Sky Full of Stars" | |
---|---|
Coldplay-гийн Ghost Stories цомогт багтсан дуу | |
Худалдаанд гарсан огноо | 2014 оны 5-р сарын 2 |
Формат | Дижитал татан авалт, СД |
Бичүүлсэн | 2013-2014 |
Жанр | Поп, cello rock |
Үргэлжлэх хугацаа | 4:28 |
Студи | Parlophone, Capitol |
Зохиогч | Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин |
Продюсер | Рик Симпсон, Coldplay , Паул Эпворт , Avicii |
Ghost Stories track listing | |
1. "Always In My Head" 2. "Magic" |
"A Sky Full of Stars" нь Английн алтернатив рок Coldplay хамтлагийн бүтээл юм.Coldplay хамтлаг нь энэхүү дуугаа өөрсдийн зургаадах цомог Ghost Stories-доо зориулан бичүүлсэн бөгөөд 2014 оны 5-р сарын 2нд худалдаанд гарчээ.Тэд энэхүү дуугаа Шведийн хөгжимчин,DJ Avicii-тай хамтран бүтээсэн.Мөн Рик Симпсон,Паул Эпворт,Даниел Грийн нар энэхүү дууг бүтээхэд хувь нэмрээ оруулжээ.Тэд энэ дуугаа өөрсдийн Лондон хотод байрлах The Bakery болон The Beehive студидээ бүтээжээ.
Энэхүү дууг гарах гэж байгаа мэдээлэл цацагдаж эхэлснээс эхлэн олон хүний анхааралын төвд байсан бөгөөд шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч байлаа.Ингээд худалдаанд гарсан долоо хоногтоо 16 гаруй улсын тухайлбал Австрали,Канад,Европийн зарим улс,Япон,Мексик,Их Британи,Америкийн нэгдсэн улсуудын чартын эхний 10 дотор бичигджээ.2014 оны 6-р сарын 19нд Coldplay хамтлагийн хамтрагч Mat Whitecross энэхүү дууны клипийг YouTube хуудсаар дамжуулан гаргажээ.
Энэхүү дуу нь хэд хэдэн улсуудад борлуулалтаараа тэргүүн байранд бичигджээ.Тухайлбал:Израйл,Итало,Люксембург,Португал,Лебанон,Валлони гэх мэт.Мөн энэ дуу нь Billboard Hot Dance Club Songs чартын 1-р байранд бичигджээ.
Зохиолт
[засварлах | кодоор засварлах]Энэхүү дуу нь Coldplay хамтлагийн анхны электрон бүжгийн урсгалын дуу болсон бөгөөд бусад төрлийн электро House урсгалын дуунуудаас санаа авч бүтээжээ.Төгөлдөр хууран дээр голлон тоглогддог энэхүү дуу нь E♭ minor нот дээр тоглогддог ажээ.Дуу эхлэхдээ төгөлдөр хуураар эхэлдэг бөгөөд цаашлаад төрөл бүрийн электрон аяар үргэлжилдэг.Musicnotes.com хэмээх цахим хуудас дээр мэдээлсэнээр энэхүү дууны хөгжмийн нот нь E♭m7–C♭maj9–G♭–B♭m(♭6) хэсэг нь 1 минутанд 125 удаа тоглогдох хэмнэлтэй.
Бүтээх үйл явц
[засварлах | кодоор засварлах]Тэд энэхүү дуугаа өөрсдийн зургаадах студи цомог Ghost Stories-доо зориулан өөрсдийн Лондон хотноо байрлах The Bakery болон The Beehive стуйдээ бүтээжээ.Тэд өмнө Mylo Xyloto болон Viva la Vida or Death and ALl His Friends цомгуудаа мөн адил энэ газар бүтээж байжээ.
Шведийн DJ Avicii урилгаар A Sky Full of Stars дуун дээр ажилсан бөгөөд Coldplay хамтлагийн дуучин Крис Мартинийн хүсэлтээр энэ дууг найруулан зохиогдоод зогсохгүй төгөлдөр хуурны аяыг тогложээ.Мартин энэ талаараа BBC Radio 1-н Zane Lowe-тай ярилцлага хийхдээ дурдсан бөгөөд хариуд нь Zane Lowe:"Төгөлдөр хууртай хэсгийг өөрөө тоглоогүй нь биднийг хуурсан байна" хэмээн хошигножээ.
Нээлт
[засварлах | кодоор засварлах]2014 оны 5-р сарын 2нд, Coldplay хамтлаг өөрсдийн Ghost Stories цомгоо худалдаанд гарахаас өмнө iTunes болон Spotify-р дамжуулан борлуулж эхэлжээ.2014 оны 5-р сарын 5нд, Австрали улсын Google Store дээр худалдаалагдаж эхэлсэн. 2014 оны 6-р сарын 26нд, Coldplay хамтлаг A Sky Ful of Stars нэртэй EP цомогоо гаргах гэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэхүү цомогт A Sky Full of Stars дууны нэмж засварлан богино хэмжээтэй болгосон хувилбарыг багтаажээ.Мөн энэ дуу нь АНУ-д Ghost Stories цомгийн люкс хувилбарт нь багтан худалдаалагдаж эхэлжээ.EP буюу энэхүү дууны өргөтгөсөн цомог нь дэлхий даяар худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 2014 оны 6-р сарын 29нд худалдаанд гарчээ.
Загвар
[засварлах | кодоор засварлах]Дууны цомгийн нүүрийг Их Британид суурьшсан Чехийн сийлбэрчин Mila Furstova бүтээжээ.Тэрээр Coldplay хамтлагийн Ghost Stories цомгийн бүх нүүрийг бүтээсэн бөгөөд сахиусан тэнгэр болон далавчны дүрсийг түлхүү ашигласан байдаг.Mila Furstova нь энэхүү бүтээлдээ 3 хэмжээст оддыг ашигласан ба өөрийн өмнө нь хийж байсан Other Skies бүтээл дээрээ засварласан байна.
Олон нийтийн чиг хандлага
[засварлах | кодоор засварлах]Шүүмжлэгчдийн үнэлгээ
[засварлах | кодоор засварлах]"A Sky Full of Stars" нь гарсан цагаасаа эхлэн эерэг үнэлгээнүүд авч байжээ. Idolator цахим хуудсын Carl Williott хэлэхдээ: "Энэ дууг Coldplay гэхээсээ илүү Zedd эсвэл Avicii-н бүтээл гэж мэдрэгдэж байна.Мэдээж энэ дуу Ghost Stories цомгийн эрч хүчтэй хамгийн баяр баясгалтай дуу нь болж чадсан" хэмээн магтжээ.HitFix цахим хуудсын Melinda Newman мөн дээрхтэй адил зүйл хэлэхдээ :"Ghost Stories цомгийн хамгийн их цар хүрээг хамарсан бүжгийн дуу" хэмээн тодотгожээ.Stereogum-н Chris De Ville энэхүү дууг мөн адил магтсан бөгөөд :"Бидний энэхүү цомгоос сонсох хамгийн их эрч хүч бэлэглэсэн сонгодог Coldplay-н дуу" хэмээн тодотгожээ. Spin сэтгүүл мөн адил Крис Мартин эерэг үнэлгээ өгчээ.Үүндээ EDM урсгалын дуунууд дотроо нээлт болон гарч ирсэн хэмээн дүгнэжээ.
Consequence of Sound энэ дууны талаар:"Энэ дууны эхлэл төгөлдөр хуурын ая нь сэтгэлийн өнгө аясыг электрон хөгжмөөр дамжуулан олж авсан" гэсэн ба цомгийн өөр нэгэн дуу Midnight-тайгаа дасан зохицсон хэмээн дүгнэжээ.2014 оны 4-р сарын 29нд, BBC Radio 1-н ярилцлагын үеэр Zane Lowe өөрийнхөө Hottest Record-р энэхүү дууг нэрлэжээ.Гэсэн хэдий боловч Music Times-н Carolyn Menyes энэхүү дууг шүүмжилжээ.Үүндээ тэрээр: "хувь хүний эсвэл ямар нэгэн зүйл талаасаа Coldplay-н бусад дуунуудаас учир дутагдалтай" гэсэн бол The A.V хуудсын Josh Modell: "Цомгийн хит дуу төдий,цомгийн хэмнэл өнгө аясыг эвдсэн сэтгэл санаа үймүүлсэн дуу" хэмээн шүүмжилжээ.
Борлуулалтын амжилт
[засварлах | кодоор засварлах]Энэхүү дуу нь iTunes-р худалдаалагдаж эхлээд 24 цагын дотор дэлхий даяар 121,690 борлуулалт хийхээ.Энэ тэднийг 86 улсын iTunes дэлгүүрийг борлуулалтаараа тэргүүлэхэд хүргэв.2014 оны 7-р сарын байдлаар улс болгонд борлуулалтаараа эхний 10-р байранд болон түүнд ойрхон бичигдэж эхэлжээ. Энэ үеэр Coldplay төрөлх Их Британи улсын чартанд 9-р байранд бичигджээ.Шинэ Зеландад энэ дуу нь нээлтээ хийсэн долоо хоногтоо чартын 2-р байранд бичигдсэн нь Coldplay хамтлагийн Шинэ Зеландын Чартад хамгийн өндөр байр эзэлсэн дуу болсон ба тэдний эхний 5 байранд багтсан 5дах дуу нь болжээ.
2014 оны 5-р сарын 30нд, Энэхүү дуу нь BillBoard Чартын 10 дугаар байранд бичигдсэн нь тэдний 2008 онд гаргасан Viva la Vida дуунаас хойших анхны тохиолдол болжээ.Мөн Billboard-н "Hot Rock Songs" чартад 1-р байр эзэлсэн Coldplay-н анхны дуу болжээ.Мөн US Hot Dance Club Songs чартад тэргүүн байр эзэлсэн тэдний 2дох дуу болжээ.2014 оны 11-р сарын байдлаар "A Sky Full of Stars" нь АНУ-д 1 сая гаруй дижитал борлуулалт хийгээд байна.
Клип
[засварлах | кодоор засварлах]Энэхүү дууны клипийг 2014 оны 6-р сарын 17нд Mat Whitecross Сидней хотын өмнөд зах болох King Street хэмээх газар хийжээ.Дараа нь 6-р сарын 19нд өөрсдийн YouTube хуудсаараа дамжуулан гаргасан.
Клипийн эхэнд, Coldplay хамтлагийн дуучин Крис мартин Сидней хотын гудамжаар "нэг хүний хамтлаг" мэт өмсгөл өмсөн алхан гарч ирсэн.Улмаар дууны эхний бадгийг дуулсны дараа хамтлагийн бусад гишүүдтэй(тэд бас "нэг хүний хамтлаг" өмсгөл өмссөн) нийлнэ.Тэд өөр өөрдсийн хөгжимөө тоглосоор дахин сална.Ингээд Мартин цааш явсаар дууны 2-р бадгийг дуулна.Клипний төгсөлд Крис Мартин хамтлагийнхантайгаа нэгэн талбай дахин нэгдэх бөгөөд цугларсан хүмүүстэй хамт дууны төгсөлийн хэсгийг дуулна.Мартинийг дууны төгсгөлийн хэсгийг дуулж байх явцад талбай дээр маш олон цаасан одод цацагдана.
Амьд дуулалт
[засварлах | кодоор засварлах]Анх энэхүү дуу нь хязгаарлагдмал хэсэг хүмүүсд зориулан тоглогдсон.Хамтлаг энэхүү дуугаа нийтэд гарахаас өмнө хэд хэдэн удаа дууласн бөгөөд энэ үеэр Крис Мартин нийт сонсогчидоосоо энэ дууг бичиж авахгүй байхыг хүссэн.Гэвч 4-р сарын 25нд Герман улсын Кологнэ хотод болсон Ghost Stories цомгийг сурталчилах тоглолтын үеэр энэхүү дуу нийтэд цацагджээ.Дараа нь энэ дуэ 4-р сарын 29 BBC телевизийн "Later... with Jools Holland" нэвтрүүлгээр албан ёсоор танилцуулагджээ.
2014 оны 5-р сарын 3нд хамтлаг "Saturday Night Live" нэвтрүүлгээр дуулсан. Мөн 2014 оны 5-р сарын 30нд "The Graham Norton Show" нэврүүлгээр дуулагдсан.
Багтсан дуунууд
[засварлах | кодоор засварлах]Бүх дууг зохиосон: Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, болон Крис Мартин, онцгойлон "A Sky Full of Stars" дуун дээр (Tim Bergling) хамтран зохиосон..
Дижитал борлуулалт[1] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Д.д | Нэр | Хугацаа | |||||||
1. | "A Sky Full of Stars" (Radio Edit) | 3:56 | |||||||
2. | "All Your Friends" | 3:32 | |||||||
3. | "Ghost Story" | 4:17 | |||||||
4. | "O (Reprise)" | 1:37 | |||||||
Total length: |
13:22 |
СД сингл[2] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Нэр | Үргэлжлэх хугацаа | |||||||
1. | "A Sky Full of Stars" | 4:28 | |||||||
2. | "Midnight" (Phones 4AM Remix) | 10:56 | |||||||
3. | "Midnight" (Henrik Schwarz Remix) | 8:42 | |||||||
4. | "Midnight" (Jon Hopkins Remix) | 10:06 | |||||||
Нийт үргэлжлэх хугацаа: |
34:12 |
Зохиолчид
[засварлах | кодоор засварлах]Ghost Stories цомгоос мэдээг авав.[3]
|
|
Чартууд
[засварлах | кодоор засварлах]
Долоо хоног бүрийн Чарт[засварлах | кодоор засварлах]
|
Жилийн эцсийн чарт[засварлах | кодоор засварлах]
|
Холбоосууд
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Coldplay: News - A Sky Full Of Stars EP announced". coldplay.com. Archived from the original on 29 Зургадугаар сар 2014. Татаж авсан: 30 September 2014.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "A Sky Full Of Stars: Amazon.co.uk: Music". Татаж авсан: 30 September 2014.
- ↑ Загвар:Cite AV media
- ↑ "Top 100 Billboard Brasil - weekly". Billboard Brasil. 27 September 2014. Archived from the original on 21 Долдугаар сар 2015. Татаж авсан: 29 September 2014.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Coldplay Album & Song Chart History Canadian Hot 100, Coldplay. Prometheus Global Media. Проверено 8 May 2014.
- ↑ "Hrvatska Airplay Radio Chart - 9 lipnja 2014 (9 June 2014)". HRT. 9 June 2014. Archived from the original on 10 Зургадугаар сар 2014. Татаж авсан: 10 July 2014.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) Archived from "the original". Archived from the original on 2015-07-25. Татаж авсан: 2015-01-19. on 10 June 2014 - ↑ "Uuno Top 25". Archived from the original on 3 Арван нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 7 September 2014.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Finnishcharts.com — Coldplay — A Sky Full Of Stars. Finland's Official List
- ↑ Lescharts.com — Coldplay — A Sky Full of Stars (фр.). French Singles Chart. Hung Medien. Проверено 15 May 2014.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége Загвар:Ref-hu. Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено 19 June 2014.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége Загвар:Ref-hu. Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено 8 May 2014.
- ↑ "Top 100 Singles Chart India". Татаж авсан: 1 July 2014.
- ↑ Chart Track. Irish Singles Chart. GfK.
- ↑ "Classifica settimanale WK 18 (dal 28-04-2014 al 04-05-2014)" (Italian хэлээр). Federazione Industria Musicale Italiana. Archived from the original on 26 Дөрөвдүгээр сар 2014. Татаж авсан: 10 May 2014.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Coldplay Album & Song Chart History Japan Hot 100, Coldplay. Prometheus Global Media. Проверено 27 May 2014.
- ↑ "The Official Lebanese Top 20 - Coldplay chart history". The Official Lebanese Top 20. Татаж авсан: 27 July 2014.
- ↑ "Luxembourg Digital Songs - May 17, 2014". Billboard. Татаж авсан: 27 March 2014.
- ↑ "Mexico Ingles Airplay". Billboard. Татаж авсан: 17 June 2014.
- ↑ Charts.org.nz — Coldplay — A Sky Full of Stars. Top 40 Singles. Hung Medien. Проверено 15 May 2014.
- ↑ Norwegiancharts.com — Coldplay — A Sky Full of Stars. VG-lista. Hung Medien. Проверено 2014.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 5. ZPAV. Проверено 25 August 2014.
- ↑ "Portugal Digital Songs - May 17, 2014". Billboard. Татаж авсан: 27 March 2014.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ SNS IFPI Загвар:Ref-sk. Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201430.
- ↑ "South African Airplay Chart Top 10". 12 August 2014. Татаж авсан: 9 October 2014.
- ↑ Spanishcharts.com — Coldplay — A Sky Full of Stars Canciones Top 50. Hung Medien. Проверено 13 May 2014.
- ↑ Swedishcharts.com — Coldplay — A Sky Full of Stars. Singles Top 60. Hung Medien. Проверено 15 May 2014.
- ↑ Coldplay — A Sky Full of Stars swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Проверено 15 May 2014.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Hot 100, Coldplay. Prometheus Global Media. Проверено 22 May 2014.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Adult Contemporary Songs, Coldplay. Prometheus Global Media. Проверено 10 July 2014.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Adult Top 40, Coldplay. Prometheus Global Media. Проверено 10 July 2014.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Alternative Songs, Coldplay. Prometheus Global Media. Проверено 10 July 2014.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Hot Dance Club Songs, Coldplay. Prometheus Global Media. Проверено 1 June 2014.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Mainstream Top 40, Coldplay. Prometheus Global Media. Проверено 5 August 2014.
- ↑ "ARIA Top 100 Singles – 2014". ARIA Charts. Australian Recording Industry Association. Татаж авсан: 7 January 2015.
- ↑ "Canadian Hot 100: Year End 2014". Billboard. Татаж авсан: 9 December 2014.
- ↑ "Top Selling Singles of 2014". Recorded Music NZ. Татаж авсан: 1 January 2015.
- ↑ "Hot 100 Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: 9 December 2014.
- ↑ "Hot Rock Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: 21 December 2014.
- ↑ "Rock Airplay Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: 21 December 2014.
- ↑ "Adult Alternative Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: 21 December 2014.
- ↑ "Adult Contemporary Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: 21 December 2014.
- ↑ "Adult Pop Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: 21 December 2014.
- ↑ "Alternative Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: December 21, 2014.
- ↑ "Dance/Electronic Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: December 28, 2014.
- ↑ "Dance/Mix Show Airplay Songs: Year End 2014". Billboard. Татаж авсан: December 28, 2014.