Apple
Хууль эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани (NASDAQ: AAPL) S&P 500 Component |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Компьютерын техник хангамж Компьютерын програм хангамж Хэрэглээний электроник Дижитал түгээлт |
Өмнөх | Apple Computer, Inc. (2007 оны 1 сарын 9) |
Үүсгэн байгуулагдсан | Купертино, Калифорни, АНУ. (1976 оны 4 сарын 1) |
Үүсгэн байгуулагч | Стив Жобс Стив Возниак Роналд Уэйн[1] |
Төв байр | 1 Infinite Loop, Cupertino, California, U.S. |
Байршлын тоо | 300 (2010 оны 8 сар)[2] |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Удирдах хүмүүс | Стив Жобс (Үүсгэн байгуулагч, Дарга, CEO) Тим Күүк (COO) Питэр Оппенхэймэр (CFO) Боб Мансфилд (Mac, iPhone-н техник хангамжийн инженерчлэл) Жонатан Айв (Аж үйлдвэрийн дизайн)[3] |
Бүтээгдэхүүн | Mac (Pro, Mini · iMac · MacBook, Air, Pro · Xserve) iPod (Shuffle, Nano, Classic, Touch) iPhone (Original · 3G · 3GS · 4), iPad, Apple TV, Cinema Display, AirPort, Time Capsule Mac OS X (Server), iLife, iWork, iOS |
Үзүүлдэг үйлчилгээ | Apple Store (Apple Store, (Online) Apple Store, App Store, iTunes Store, iBookstore) MobileMe |
Орлого | ▲ $ 182.795 billion (2014)[4] ▲ $42.91 тэрбум (2009)[5] |
Үйл ажиллагааны орлого | ▲ US$ 52.503 billion (2014)[4] ▲ $11.74 тэрбум (2009)[6] |
Ашиг | ▲ $ 39.510 тэрбум (2014)[4] ▲ $8.24 тэрбум (2009)[6] |
Нийт хөрөнгө | ▲ $ 231.839 тэрбум (2014)[4] ▲ $47.50 тэрбум (2009)[5] |
Нийт хувьцааны мөнгөн дүн | ▼ $ 111.547 тэрбум (2014)[4] ▲ $31.64 тэрбум (2009)[5] |
Ажилчид | 98,000 (2014)[7] |
Салбар компани | FileMaker Inc. Anobit Braeburn Capital Beats Electronics |
Цахим хуудас | Apple.com |
Apple Inc. (анхны нэр нь Apple Computer, Inc.) нь компьютерын програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээн, борлуулдаг Америкийн компани юм.
1976 онд анх Стив П. Жобс, Стив Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийн гараашинд бүтээгдсэн. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн. 1980 он гэхэд Аpple компанид 100,000,000 долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компанийн персонал-компьютерын зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм.
1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc" эхэндээ тааруухан борлогдож, 1985 онд Жобс ажлаасаа гарсан хэдий ч яваа яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд өөрийн нүхийг олсон юм. Энэ завсар Майкрософтын Виндоус үйлдлийн систем Аpple-ын зах зээлийн эзлэх хувийг булаан авч байлаа. Аpple 1997 онд Жобсыг буцаан ажилд авав. Тэрээр iMac гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв.
Аpple 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг интернэтээс татаж болохуйц МP3 форматаар интернэтэд зарж эхэлсэн юм.
2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргасан. 2010 онд iPad нэртэй таблет компьютерыг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсалыг хийсэн.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Apple – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Албан ёсны цахим хуудас (англиар)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Linzmayer, Ronald W. (1999). Apple Confidential: The Real Story of Apple Computer, Inc. No Starch Press.
- ↑ Wood, Zoe (August 8, 2010). "Apple opens biggest store to date in Covent Garden". London: The Guardian. Татаж авсан: August 13, 2010.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ "Top Management Compensation". Татаж авсан: 6 Aug. 2010.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 "Apple FY14 Results" (XBRL). United States Securities and Exchange Commission. October 20, 2014.
- ↑ 5.0 5.1 5.2 "Revised Quarterly Balance Sheet Information". Apple Inc. January 25, 2010. Татаж авсан: January 25, 2010.
- ↑ 6.0 6.1 "Revised Request Quarterly Income Statement". Apple Inc. January 25, 2010. Татаж авсан: January 25, 2010.
- ↑ "Apple - Diversity - Inclusion inspires innovation". Apple.com. Татаж авсан: August 12, 2014.