Jump to content

Radar

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Радар

Радар бол нисэх онгоц, хөлөг онгоц болон бороо гэх зэрэг объектыг олж илрүүлэхийн тулд радио долгион ашигладаг төхөөрөмж юм.

Радар нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ.

Радио долгион үүсгэдэг дамжуулагч.

Радио долгионыг чиглүүлэгч антенн

Хүлээн авагч нь объектоос буцаж ойж ирэх долгионыг хэмждэг. Ингэснээр, Радар объектын байршлыг тогтоож чаддаг байна. Мөн радар маш олон зүйлсэд ашиглагддаг. Зам дээр байгаа машинуудын хурд болон тоог хэмжих, агаар дахь усны хэмжээг олох гэх мэт олон зүйлсэд ашиглагддаг байна.

Радар дамжуулагч нь долгионыг хэлбэлзүүлдэг. Радарын эрчим хүчний хурдацтай хэлбэлзэл нь радарын дамжуулагчаар хэр олон удаа илгээгддэг, туссан хэлбэлзлийн энерги радарын хүлээн авагч руу буцаж ирэх хүртэл хэр их хугацаа шаардагдахыг хянах замаар тухайн объект хаана, хэр хол байгааг хэлж чадна. Радарын хүлээн авагчийн дижитал хэлхээнүүд нь энергийн импульсийн хоорондох зайг мэдэх замаар объект хүртэлх зайг олдог. Радарын хүлээн авагчийн дижитал хэлхээ нь хүлээн авагчийн илрүүлсэн объектод туссан энергид хэлбэлзэл хооронд хэр их хугацаа шаардагдахыг тооцоолдог. Радарын хэлбэлзлийг гэрлийн хурдаар илгээж мөн хүлээн авах объект хүртэлх зайг хялбархан тооцоолох боломжтой. Энэ үйл явц нь дижитал хэлхээний гэрлийн хурдыг объектоос буцаж ирсэн радарын энергийг хүлээж авахад шаардагдах хугацааг үргэжлүүлэх замаар хийгддэг.