Jump to content

Жамбын Батмөнх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жамбын Батмөнх
ᠵᠠᠮᠪᠠ ᠶᠢᠨ
ᠪᠠᠳᠤᠮᠥ᠋ᠩᠬᠡ
Монгол Монгол улсын ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1974–1984
ӨмнөхЮмжаагийн Цэдэнбал
ДараахДумаагийн Содном
Хувийн мэдээлэл
Төрсөн90px
1926 оны 3 сарын 10
Монгол, Чандмань уулын аймаг, Баянмандал уулын хошуу, Хустайд
Нас барсан1997 оны 5 сарын 14
Улаанбаатар
Resting place90px
Улс төрийн намМонгол Ардын Нам
Эхнэр, НөхөрДариймаа
Эцэг, эх
  • 90px
Алма матерМонгол Улсын Их Сургууль

Жамбын Батмөнх (1926 оны 3 сарын 10 - 1997 оны 5 сарын 14) Монголын сүүлчийн коммунист удирдагч юм. Тэрбээр Монголын төрийн зүтгэлтэн бөгөөд , төрийн тэргүүний алба хашиж байсан эрдэмтэн, профессор хүн юм. БНМАУ-ын төрийн тэргүүн (1984-90), засгийн газрын тэргүүн (1974-84), эрх баригч МАХН-ын удирдагч (1984-90)...

Тэрээр Увс аймгийн Хяргас суманд төрсөн Баяд ястан юм. 1939-1951 онд Хяргас сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургууль, МУИС-ийг тус тус төгсөж эдийн засагч мэргэжил эзэмшжээ. 1958-1961 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны акедемид суралцан эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

1948 онд МАХН-ын гишүүнээр элссэн. 1951-1958 онд МУИС, УБДС, НДС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, 1962 оноос ЭЗДС-ийн захирал, 1967-1972 онуудад МУИС-ийн проректор, ректороор ажиллажээ. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд гаргасан зүтгэлийг үнэлж профессор цол олгожээ. 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаад, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллажээ.

1971-1990 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1974-1990 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, 1984-1990 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын тэргүүнээр сонгогдон ажилласан.

1990 оны 3 сард Ардчилсан Холбоо байгуулагдаж, Ж. Батмөнхөөр удирдуулсан Улс төрийн товчоог огцрохыг шаардсан өлсгөлөн зарлажээ. Ж.Батмөнх Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг нь ардчиллын алтан хараацайнууд ихээхэн үнэлж дурсдаг.

1997 онд насан эцэслэх хүртлээ Улаанбаатарт эгэл жирийн амьдарсан. Түүнийг нас барсны дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд нь 2009 онд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхны хөрөнгөөр босгожээ[1] 1986 онд 60 насныхаа ойгоор Сүхбаатарын одон, ЗСБНХУ-аас Лениний одонгоор шагнагдсан.

Тэрээр эдгээр өөрчлөлт, шинэтгэлийг аажим алгуурхнаар хийхийг зорьж байсан ч хэт хаширласан, шинэтгэлийн программ байхгүй зэргээс түүний сэдэж байсан ажил хэрэг амжилтад хүрээгүй юм. Өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэх шаардлага тавьж гарч ирсэн Монголын Ардчилсан Холбоо жагсаал, цуглаан зохион байгуулж, сүүлдээ тэмцлийн хурц хэлбэр - улс төрийн өлсгөлөнг сонгон авсан байна. Улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан тэр үед Батмөнх "хүч хэрэглэж хэрхэвч болохгүй" гэсэн хатуу байр суурь баримталж, улмаар Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг хүлээн авч улс төрийг орхижээ. Түүний шийдвэр нь ардчилсан хувьсгал тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээн өгсөн билээ.Түүний эхнэр Дариймаа гуай ярихдаа "Ийш тийшээ хэллцээр,уулзалт аар гадаад улс уруу явахдаа намайг орхиж явдаг байсан би хамт явъя гэж гуйхад улсын мөнгөөр явж байгаа болхоор хэрэггүй ээ гэж хэлдэг байсан" гэдэг.

  1. "Ж.Батмөнх агсанд зориулсан гэрэлт хөшөө босголоо". news.mn. 2009-07-28. Татаж авсан: 7 сарын 28. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)[permanent dead link]
Өмнөх
Юмжаагийн Цэдэнбал
Монгол Улсын Ерөнхий Сайд
1974–1984
Дараах
Думаагийн Содном
Өмнөх
Нямын Жагварал
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга (төрийн тэргүүн)
1984–1990
Дараах
Пунсалмаагийн Очирбат
Монгол Улсын Ерөнхийлөгч